Wine
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр Дарс буюу Wine-ий талаар жаахан зүйл сонордуулъя.
Энэ дарсыг юу ч хэргэлэхгүй онгойлгох арга. Маш сайн арга шүү.
Тайлбар: Энэ үнхээр тасарчихсан арга. Өөрлүүгээ буюу нар зөв 8 удаа удаан цалигуулахгүй энргүүлээд буцаагаад гадгшаа буюу нар буруу 8 удаа удаан цалигуулахгүй энргүүлээд дээрээс нь дарж онгойлогно
Дарсны түүх:
Усан үзмийн модны төрлүүд анх 60-аад сая жилийн өмнөөс бий болсон байна. Мөстлөгийн болон дэлхийн цаг уурын өөрчлөлтүүд тэдгээр усан үзмийн төрлүүдийг устгасан ч дахин шинэ төрөл зүйлс бий болж, тэдгээрийг шувуу болон хөхтөн амьтан хоол тэжээлдээ хэрэглэж байсан төдийгүй хүн хэрэглэх болжээ. Удалгүй хүмүүс усан үзмийг өөрийн цэцэрлэгтээ суулган тарималжуулсан байна.
Ингээд манай эриний өмнөх 10 000 - 8000 жилийн тэртээгээс дарс хийж эхэлсэн ба одоогийн Сири улсын нутаг дэвсгэрээс усан үзэм шахах технологи олдсон байна. Түүнчлэн Турк, Гүрж болон Перс хавийн орнуудаас олдсон шавар вааранд хийсэн судалгаагаар дарс хадгалж байсан нь тогтоогджээ. Харин дарс уух соёл нь манай эриний өмнөх 2000 жилийн өмнө Грек улсаас гаралтай гэж үздэг. Бибэлд дарсийг Ертөнцийн эзний цусыг төлөөлүүлж бибчэгдсэн байлаг.
Дарсанд нөлөөлдөг хүчин зүйлүүд юу вэ?
1. Тариан талбай.
Дарс хийдэг усан үзмийн таjиан талбай нь цаг агаараас шалтгаалж дэлхий дээр хоёр нарийн бүслүүрт багтан оршдог. Үүнд эхнийх нь дэлхийн хойт хагасын 40-50 градусын өргөрөгт багтах Европын орнууд болон хойт америкийн орнууд хамрагдана.
Дараад нь өмнөд хагасын 30-45 градусын өргөлөгт хамрагдах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд хамрагдана.
2. Нар.
Жилдээ хамгийн бага гэхэд 1300 цаг нар шарах буюу жилийн дундаж температур 9 хувиас илүү байж усан үзэж гүйцэд боловсордог.
3. Хөрс
Дарсанд нөлөөлөх гол хүчин зүйл бол хөрс. Дэлхий дээр хамгийн сайн хөрс Францад байдаг бөгөөд Бурхан түүнийг Франц оронд бүтээж, өөрөө ч Францад амьдардаг гэж дарс амтархах зуураа францчууд наргиан болгодог байна. Тиймээс Франц дарс гэж хүмүүс ярьдаг шүү дээ.
4. Модон торх
Торх нь давхар ёроолтой байдаг бөгөөд торхны багтаамж түүнийг хийсэн модны чанараас шалтгаалж, түүнд боловсрох дарсны хугацаа өөр өөр байдаг байна.
5. Үйсэн бөглөө.
Үйсэн бөглөөг дарсны сайн нөхөр гэж нэрлэдэг.
Тэрээр органик эд ба агших, тэлэх чадвартайгаас гадна түүний дотоод эсэргүүцэл маш өндөр тул хий бараг нэвтрүүлдэггүй, дарсыг ууршуулдаггүй байна. Үйсэн бөглөөний мод нь Газрын дундад тэнгэсийн хавьцаа орнуудад ургадаг бөгөөд эдгээр моддын холтсыг хуулан авч, 6-24 сар хадгалсны дараа халуун усанд чанан боловсруулж, ариутгаад, тусгай технологиор зорох буюу шахах гэх мэтээр үйлдвэрлэн гаргадаг.
Дарсны үнэр.
Дарсны амтаас гадна үнэр маш чухал.
Дарсны төрөл бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй. Энэхүү үнэр нь хөрс, усан үзмийн сорт, хураах цаг, хадгалагдсан хугацаанаас шалтгаалж өөр өөр байдаг. Үнэрлэсний дараа дарсны амтыг амталж мэдэрч дарсны чанарыг тогтоодог.
Дарс хэдий чинээ удаан хадгалагдана түүний амт улам зөөлөн болж, чанар нь сайжирдаг.
Дэлхийд дарсаараа Франц, Итали, Австри, Герман, Унгар, Гүрж, Австрали, Болгар, АНУ/Калифорниа муж/ тэргүүлдэг байна.
0 Comments »